home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Фото зургийн галлерей

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Захиргаа, хууль эрх зүйн газар

Хэвлэл мэдээллийн алба

Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

Б.Алтанзул

Утас: 71285550

Имэйл: altanzul.b@ncac.mn


Зам, тээврийн яамнаас салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх,  мэдээ мэдээлэл өгөх зорилгоор Монгол Улсын ерөнхий сайдын санаачилсан “ЧӨЛӨӨЛЬЕ" аяны хүрээнд гурван өдрийн турш Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. 

Энэхүү өдөрлөгт “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК иргэд, олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж оролцсон юм. Компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны мэдээллийг болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг танилцууллаа. Иргэдийн хамгийн ихээр сонирхон асуудаг асуултуудад хариулт өгөх, үзүүлэн материалууд ашиглан үйл ажиллагаагаа сурталчлан таниулахын сацуу өнөөдөр буюу 2026.06.17-ны өдөр компанийн танилцуулгыг төв тайзнаа хийсэн юм. 

Танилцуулгын эхэнд ЗТЯ-ны Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга З.Туяа иргэний нисэхийн салбарын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энхзориг нээж үг хэллээ. Тэрээр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-д 2026 оноос агаарын навигацийн хураамжийн орлого төвлөрч эхэлсэн таатай мэдээг дуулган, олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудит шалгалтын хүрээнд Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон агаарын тээвэрлэгчдэдээ олон улсын аудит шалгалтад амжилттай хамрагдсанд баяр хүргэн, талархал илэрхийллээ. Мөн компанийн зүгээс хүн төвтэй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах томоохон ажлууд хийхээр төлөвлөж байгаагаас агаарын навигацийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх ажлын хүрээнд 4 нисэх буудалд төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөж байгаа талаар дурдлаа. 

Мөн тус өдөрлөгийн үеэр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны зүгээс “Тэсрэх бодис илрүүлэгч нохойн үзүүлбэр” үзүүлсэн. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба болон аэродром, гэрэл суултын албанаас нислэгийн хөдөлгөөний удирдагч болон гэрэл суултын инженер мэргэжлийн танилцуулга хийн, ажилтнууд хуран цугласан олонд өөрсдийн ажил мэргэжлийн онцлогоос танилцуулан, ярилцлаа. 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ “МӨРӨН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ “ЧОНЖУ - МӨРӨН” ЧИГЛЭЛИЙН ОЛОН УЛСЫН АНХНЫ НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ХҮЛЭЭН АВЛАА
2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” олон улсын нисэх буудалд "Чонжү-Мөрөн" чиглэлийн олон улсын анхны нислэг ММL616 дуудлагатай E190 маягийн агаарын хөлөг Мөрөнд 09.40-д суулаа.
Дэлгэрэнгүй үзэх
ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДАД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд ИНҮТ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/364 дүгээр тушаалын дагуу “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн...
Дэлгэрэнгүй үзэх
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон Бүгд Найрамдах Франц...
Дэлгэрэнгүй үзэх
“ГУРВАН САЙХАН” НИСЭХ БУУДЛЫН НИСЛЭГ ҮЙЛДВЭРЛЭЛ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Тус нисэх буудлын үйл ажиллагаанд доголдол гарсан мэтээр цахим орчинд мэдээлэл гарсан нь үндэслэлгүй бөгөөд “Гурван сайхан” нисэх буудлын хөөрч буух зурваст эвдрэл гэмтэл гараагүй гэдгийг “Иргэний нисэхийн үндэсний төв”...
Дэлгэрэнгүй үзэх