Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар нь ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175, ИНД-144, ИНД-141, ИНД-139 багц дүрмийн хүрээнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн харьяа газар, нэгжүүдийн үйл ажиллагаанд аюулгүй байдал, чанарын болон эрсдлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо, аюулгүй байдлын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах, дотоод хяналтыг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах замаар компанийн удирдлага болон хэрэглэгчдийг мэдээллээр хангах стратеги, чиг үүргийг хэрэгжүүлэн, компанийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажилладаг бүтцийн нэгж бөгөөд тус газрын дарга П.Гантөгсийн удирдлага дор ИНД-171 “Агаарын навигацийн техникийн үйлчилгээ” үйл ажиллагааны чиглэлээр агаарын навигацийн техникийн үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн Ч.Чулуунхүү, тенологич мэргэжилтэн Ж.Цэнд-Аюуш, Х.Баттулга, Б.Уянга, М.Отгонжаргал, ИНД-172 “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ” үйл ажиллагааны чиглэлээр нислэгийн хөдөлгөөн, мэдээллийн үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн Ц.Болормаа, технологич мэргэжилтэн Б.Буманзаяа, Б.Булган, нислэгийн урсгал төлөвлөлтийн хяналтын технологич мэргэжилтэн Э.Хулан, ИНД-173 “Хэрэглэлийн нислэгийн журам боловсруулах” үйл ажиллагааны чиглэлээр нислэгийн журам, нисэхийн мэдээлэл үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн Ж.Баттунгалаг, технологич мэргэжилтэн Л.Бат-Оргил, ИНД-175 “Нисэхийн мэдээллийн үйлчилгээ” үйл ажиллагааны чиглэлээр ахлах технологич мэргэжилтэн Ж.Баттунгалаг, технологич мэргэжилтэн Р.Номинзул, ИНД-144 “Шатахуун хангамж” үйл ажиллагааны чиглэлээр нисэх буудлын үйлчилгээний хяналт хариуцсан технологич мэргэжилтэн Н.Анхбилгүүн, ИНД-141 “Нисэхийн сургалтын байгууллага” үйл ажиллагааны чиглэлээр нисэхийн сургалт, үйлчилгээний хяналт хариуцсан ахлах технологич мэргэжилтэн Ч.Хэрлэн, ИНД-139 “Аэродром, нисэх буудлын үйлчилгээ” үйл ажиллагааны чиглэлээр аэродром, гэрэл суулт, цахилгааны үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн Х.Ганбаатар, технологич мэргэжилтэн Г.Энхболд, Ө.Жанчив, Э.Мөнх-Эрдэнэ, нисэх буудлын үйлчилгээний хяналт хариуцсан технологич мэргэжилтэн Д.Оюунсувд, М.Нямсүрэн, Д.Энхзаяа, технологийн баримт бичиг хариуцсан мэргэжилтэн Н.Анужин, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр менежер С.Батхуяг, ахлах мэргэжилтэн Ч.Даваажав, мэргэжилтэн Э.Мөнхзул, Б.Хангарьд, Б.Гэрэлмаа, эрүүл ахуйч мэргэжилтэн Б.Шинэчимэг, их эмч Ю.Одгэрэл, Б.Дэлгэрмаа, Б.Батмагнай, Э.Мөнх-Эрдэнэ нарын тус тус бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
---oOo---
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДОТООД ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ


---oOo---
Иргэний нисэхийн үндэсний төв нь Иргэний нисэхийн дүрэм – 100 “Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” болон ISO – 9001:2015 “Чанарын удирдлагын тогтолцоо” нэгдсэн АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ Иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн дараах үйлчилгээ, үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
Мөн байгууллагын үндсэн чиглэлийн үйл ажиллагааг (АГААРЫН НАВИГАЦИ, НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ) тогтмол сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг удирдах зорилгоор Олон Улсын стандартын байгууллагаас гаргасан дараах стандартуудаар Иргэний нисэхийн үндэсний төв 2022 оны 6 сараас гэрчилгээжин, дагалдах шаардлагуудыг ханган ажиллаж байна. Үүнд:
ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175 дүрмүүдийн хүрээнд батлагдсан "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн "Агаарын навигацийн үйлчилгээний аюулгүй байдал, чанарын нэгдсэн удирдлагын тогтолцооны заавар"-ыг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Энд дарж тус заавартай танилцана уу.
Иргэний нисэхийн үндэсний төв нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 22301:2019 Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо стандартын хэрэгжилтэд 2024 оны 6 сарын 26-ны өдрөөс 2024 оны 6 сарын 28-ны өдрүүдэд хийсэн Магадлах-2 аудитын үр дүнгээр МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХАДГАЛАХААР болсон.




---оОо---