home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
"Жаргалант" сэргээн засах амралт
"Жаргалант" сэргээн засах амралт

Иргэний нисэхийн үндэсний төвийн харъяа “Жаргалант” сэргээн засах амралт нь 2005 онд “Буянт Ухаа“ ОУНБ-ын харъяа Аялал жуулчлал транзит үйлчилгээний цогцолбор нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.

“Жаргалант” сэргээн засах амралт нь Иргэний нисэхийн еранхий газрын нийт ажилтан, албан хаагчид болон иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон, биднийг зорин ирсэн хүн бүрт эрүүл агаар, тав тухтай орчин, амт чанартай хоол, стандартын шаардлага хангасан үйлчилгээг жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. “Жаргалант” сэргээн засах амралт нь нэг удаа гэр амралтанд 67 хүн, ресторанд 60-80 хүн хүлээн авах хүчин чадалтай. Үсний найр, төрсөн өдөр, төгсөлтийн хүлээн авалт, эвент, хурим найр, баярын арга хэмжээ хүлээн авч үйлчилдэг. Салбарын нийт ажилтнууд, тэдгээрийн гэр бүл, ахмадуудыг амраах, дотоодын болон гаднын амрагчдыг амраах, хурлын өрөө, анги танхимаар үйлчлэх, спорт талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөг, элсний гар бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвчээр үйлчлэх, караоке, ширээний теннисийн үйлчилгээ, анги хамт олон явган алхалт хийх  боломжтой.

Байршил: Хотын төвөөс 26 км, “Буянт Ухаа” нисэх буудлаас 10 км зайд Жаргалантын аманд цэвэр агаарт байрладаг.

Зоогийн газар: 80 хүн нэг доор хүлээн авах боломжтой.

Гэр: 2-6 ортой 16 ширхэг гэр амралт, цахилгаан халаалттай дотроо ариун цэврийн өрөөтэй, 3 ортой уламжлалт Монгол гэр 2 буюу нийт 18 гэр буудалтай. Мөн 20-30 хүний босоо хүлээн авалт авах боломжтой их гэр гэрээр үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Гадна талбай: “Жаргалант” сэргээн засах амралт нь 0,9 га газартай бөгөөд 300-1000 хүний гадна талбайн арга хэмжээ авах хүчин чадалтай. 10 авто машины дулаан зогсоолтой, 50 авто машины гадаа зосоолтой.

Салбарын ажилтнуудад: Жаргалант амралтын газрын одоогоор мөрдөгдөж байгаа журам болох ИНЕГ болон “ИНҮТ”ТӨХХК-ийн  харьяа алба, салбар нэгжүүдийн ажилтнууд, ахмадууддаа 30% хөнгөлөлт үзүүлэн ажиллаж байна.