home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Нисэхийн музей
Нисэхийн музей

Монголын Иргэний Агаарын Тээврийн Удирдах газраас Монгол улсад Нисэх хүчин үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг угтаж “Нисэхийн түүхийн музей”-г анх 1995 оны 5 сарын 25-ны өдөр байгуулсан билээ. Музей байгуулсан барилга нь1936 онд ЗХУ-ын хөрөнгөөр баригдсан “Добролёт”-ын барилга бөгөөд манай улсын нисэх байгууллагад 1956 онд 5ш ИЛ-14 онгоцны хамт бэлэглэсэн анхны Олон улсын нисэх буудал юм. Түүнээс хойш үе үеийн нисэх буудлууд, нисэхийн мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байсан түүхэн барилга юм. 

Нисэхийн  музейн сан хөмрөгт  Монгол Улсад хамгийн анх нислэг үйлдсэн Ю-13 онгоц болон бусад онгоцны  жижиг макет, Монгол Улсын баатар болон Хөдөлмөрийн Баатар, ГАВЬЯАТ нисгэгчид, техникчид, холбоочин, тээвэрчин,  тамирчин, үйлчилгээний гавьяат ажилтнуудын хөрөг зургуудаас гадна, агаарын тээврийн газраас эхлээд ИНЕГ-ыг удирдаж байсан үе үеийн удирдлагуудын гэрэл зургууд, түүхэн үеийг харуулсан уран зургууд, бэлэг дурсгалын зүйлс, төрөл бүрийн одон медаль, үнэмлэх, нисэхийн түүхийн холбогдолтой ном, сэтгүүл болон бусад дахин давтагдашгүй эд өлгийн зүйлүүд хадгалагдаж байна.

Нисэхийн  музейн зорилго  нь:

  • Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэлийн менежментийг баримтлах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн  уламжлуулах
  • Монгол улсын музейн стандартад нийцсэн, Нисэхийн музей нь өөрийн өнгө, үзэл баримтлал, үзүүллэг дэглэлттэй болох, байгууллагын дэргэдэх  жишиг музей болох, /виртуал танхимтай болох/
  • Хүүхэд, залуучуудын техник, инженер сэтгэлгээг нь хөгжүүлэх нисэх болон сансар огторгуйн шинжлэх ухаанд танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын нисэх хүчний үүсэл хөгжил, түүхийн талаар иргэд, хүүхэд, залуучуудад сурталчилан ажилладаг.

Нисэхийн музейгээр сүүлийн жилүүдэд үйлчлүүлсэн иргэдийн тоо:

2022 онд 1992 хүн, 2023 онд 1819  хүн, 2024 онд 2081 болж 1584-өөр өссөн байна. 

“Нисэхийн музей” FACEBOOK хуудсаар зочилж цаг үеийн мэдээлэл авах боломжтой.

Холбогдох утас: 71285039

Мэргэжил бүхэн сайхан ажлын хүрээнд 2022 онд ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч, "Чингис хаан" тэргүүн зэргийн одон, ОХУ- ын "Александр Невск"-ийн одонт, Хошууч Генерал Ж.Гүррагчаа

2023 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч Р.Батнасан

"Хүннү эйр” ХХК-ийн эмэгтэй залуу нисгэгч Х.Энхжин