Эрхэм зорилго
Нисэхийн спорт цогцолбор нь салбарын ажилтнуудыг биеийн тамир, спортоор хичээллүүлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортын сургалт дасгалжуулалтыг зохион байгуулах, спортын ур чадвар сайтай ажилчид, тамирчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэн бүс, улс, олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцож амжилт гаргах нөхцөлөөр хангах чиг үүрэгтэй.
Нисэхийн спорт цогцолборын үйл ажиллагаа
Нисэхийн спорт цогцолборын барилга байгууламжийн нийт талбайн хэмжээ 4461,35 мкв. Нисэхийн спорт цогцолбор нь A, B, C, D гэсэн 4 танхимтай, гадаа сагсан бөмбөг, газрын теннисний талбайтай.
А ТАНХИМ Спорт заалны талбайн хэмжээ 545 мкв, өргөн 17 метр, урт 36 метр, 300-350 хүний суудалтай, олон улсын стандартыг хангасан.

В ТАНХИМ Бассейн нь 1,6-1,9 метрийн гүнтэй, 5 замтай, эрэгтэй, эмэгтэй шүршүүрийн өрөө болон хуурай саунтай.

С ТАНХИМ нийт талбайн хэмжээ 185 мкв. Тус танхимд дартс, иог, ширээний теннис хичээллэж байна. Дартсын 10 самбартай, 100-120 хүн үйлчлүүлэх боломжтой.

D ТАНХИМ фитнессийн нийт талбайн хэмжээ 123 мкв. Чанарын шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмжтэй.

Сагсан бөмбөг, волейболын гадна талбайн хэмжээ урт 35 метр, өргөн 23 метр.

Газрын теннисний талбайн хэмжээ урт 24 метр, өргөн 32 метр.

Хаяг: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо
Иргэний нисэхийн ерөнхий газрын чанх урд
Нисэхийн спорт цогцолбор
И-майл хаяг:sportcomplex@mcaa.gov.mn
FB page: Нисэхийн спорт сургалтын цогцолбор
Утас: 71282053