home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Нисэхийн сургалтын төвийн тухай

Нисэхийн сургалтын төв нь ИНД-141 “Иргэний нисэхийн сургалтын байгууллага, гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу гэрчилгээжсэн иргэний нисэхийн мэргэжлийн чиглэлээр анхан, давтан, мэдээлэл олгох, танилцах сургалтуудыг зохион байгуулдаг, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын TRAINAIR PLUS хөтөлбөрийн Gold/Жинхэнэ/ нисэхийн мэргэжлийн сургалтын байгууллага юм.

Түүхэн замнал:

1980 оны 1-р сарын 24-нд иргэний агаарын тээврийн нисгэгч, инженер-техникийн ажилтан ажилчдын мэргэжил, дадлагыг дээшлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Байнгын курс” байгуулагдсанаар иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг бэлтгэх байнгын сургалтууд зохион байгуулагдах үндэс тавигдсан.

Эрхэм зорилго:

Сургалт, дадлагын үйл ажиллагаанд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын стандарт, шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн сургалтын арга барил, техник, технологийг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нисэхийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүйн хамгаалалтыг хангах чадварлаг, мэргэжлийн хүний нөөцийг сургаж, бэлтгэхэд оршино.

Зорилт:

  • Салбарын хүний нөөцийн мэдлэг, ур чадвар олгох, хандлага төлөвшүүлэх, сургалтын шинэлэг аргачлалыг нэвтрүүлж ажиллана.
  • Сургалтын үйл ажиллагааны чиглэлээр гадаад харилцааг өргөжүүлнэ.
  • Чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй хангаж ажиллана.
  • Орчин үеийн стандарт шаардлагыг хангасан мэдээллийн технологи, интернетэд суурилсан сургалтын арга барилыг нэвтрүүлж тасралтгүй хөгжүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Нисэхийн сургалтын төвийн вэб хуудаснаас авна уу.