home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Дотоод сургалт

Нисэхийн сургалтын төв нь ИНД 141.55 (a) , Doc 9841 Хавсралт-A 3.2, Doc 9841 Хавсралт-A 3.3-ийн дагуу дараах төрлийн сургалтуудыг зохион байгуулдаг. Үүнд:

Анхан шатны сургалт /Initial training/ - Ажилтанд цаашдаа мэргэшүүлэх сургалтад хамруулах боломж олгох зорилгоор суурь мэдлэг болон ур чадварыг эзэмшүүлэх байдлаар зохион байгуулагдах сургалт;

Давтан сэргээх сургалт /Refresher training/ - Дүрэм  журмын өөрчлөлт, шинээр нэвтрүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд ажилтны мэдлэг, ур чадварыг бататгах, нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдах сургалт;

Мэдлэг олгох сургалт /Knowledge training/ - Тухайн ажлын байранд шаардлагатай эсвэл зайлшгүй мэдэх шаардлагатай нэмэлт мэдээлэл, мэдлэгийг олгох, мөн албан тушаал дэвшихэд шаардагдах нэмэлт мэдлэг чадварыг олгоход чиглэгдэнэ.