home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Олон улсын сургалтын үйл ажиллагаа

a. Trainair plus хөтөлбөр

Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ийн TRAINAIR PLUS хөтөлбөрт 2012 онд дэмжигч гишүүн байгууллагаар элсэж, 2016 оноос жинхэнэ гишүүн байгууллагын хүрээнд үйл ажиллагааг явуулж байна.

Нисэхийн сургалтын төв нь 2025 онд TRAINAIR PLUS хөтөлбөрийн Gold/Жинхэнэ гишүүн байгууллагын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  1. Стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр (STP) боловсруулж, ICAO-аар батлуулах.
  2. НСТ нь өөрийн болон бусад сургалтын байгууллагуудын STP/ITP/M-ITP хөтөлбөрүүдээр иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг сургаж, хөгжүүлэх.
  3. ICAO-ийн итгэмжлэгдсэн багш бэлтгэх (тухайн багш нь мэргэшсэн чиглэлээр ICAO-ийн сургалтуудыг заах боломж бүрдэнэ).

Нисэхийн сургалтын төв нь 2024 онд TRAINAIR PLUS хөтөлбөрийн хүрээнд 10 сургалтыг зохион байгуулж, ИНЕГ болон ИНҮТ-ийн 125 ажилтныг хамруулж, 115 ICAO гэрчилгээ олгосон байна.

  1. Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан “ICAO AVSEC National Instructors Course” сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 12-ны өдрүүдэд Ази, номхон далайн бүсийн хэмжээнд зохион байгуулж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Камбожийн Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс зэрэг нийт 6 улсаас Иргэний нисэхийн ерөнхий газар, Тээврийн аюулгүй байдлын газар, Иргэний нисэхийн академи зэрэг байгууллагуудын аюулгүй байдал хариуцсан 10 мэргэжилтэн, ИНҮТ-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба, Нисэхийн сургалтын төв болон “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, “Хүннү Эйр” ХХК, “Изинес Эйрвэйз” ХХК-ийн нийт 10, нийтдээ 20 мэргэжилтнийг ICAO-ийн гэрчилгээгээр гэрчилгээжүүлсэн.
  2. Аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын тулгуур ойлголтууд “ICAO Safety risk management fundamentals” сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр виртуал хэлбэрээр зохион байгуулж, 11 мэргэжилтнийг ICAO-ийн гэрчилгээгээр гэрчилгээжүүлсэн.
  3. “ICAO Risk Management Workshop” сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрүүдэд Ази, номхон далайн бүсийн хэмжээнд зохион байгуулж, Бүгд Найрамдах Сингапур улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс болон Монгол улсын иргэний нисэхийн салбар, Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудын төлөөлөл болох нийт 18 ажилтанд ICAO-ийн гэрчилгээ олгосон.
  4. “Нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх (Aeronautical information management specialist)” 021/122/AIS SPC сургалтыг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд Ази, номхон далайн бүсийн хэмжээнд зохион байгуулж, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба болон Малайз Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын нислэгийн мэдээллийн ажилтан зэрэг нийт 10 мэргэжилтнийг хамруулж, ICAO-ийн гэрчилгээгээр гэрчилгээжүүлсэн.
  5. ICAO-ийн багш бэлтгэх “Training Instructor Course” 212/002/TIC EN сургалтыг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулж, багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн ИНҮТ-ийн 8 багш болон НСТ-ийн гэрээт 4 багшийг хамруулж, ICAO-аас гэрчилгээжүүлсэн. ICAO-ийн сургалтуудыг стандарт, шаардлагын дагуу танхимаар болон сургалтын бусад хэлбэрээр хамгийн бага зардал, өргөн хүртээмжтэй зохион байгуулах, НСТ-ийн үндсэн болон гэрээт багш нарын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгын хүрээнд энэхүү сургалтаар давхар НСТ-ийн багшлах мэргэжилтэн С.Бадралын үйлдвэрлэлийн дадлага сургалтыг хийж, анх удаа ICAO-ын сургалтыг заах багш нарыг бэлтгэдэг ICAO-аас гэрчилгээжсэн, багшлах эрхтэй (ICAO-Qualified Instructor) заах аргазүйн багштай болсон. Ингэснээр иргэний нисэхийн салбарын хэмжээнд ICAO-ийн сургалтыг заах эрхтэй багш нарыг бэлтгэхээс гадна гадаад улс орнуудын багш нарыг бэлтгэх чадамжтай болж байгаагаараа өндөр ач холбогдолтой сургалт болсон.
  6. Хүний хүчин зүйлийн “Human Factors: The TEM and TRM Interface” сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрүүдэд зохион байгуулж, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар, Үйлдвэрлэл, үйлчилгээний газар, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нийт 11 ажилтан хамрагдаж, 8 ажилтан ICAO-аас гэрчилгээжсэн. Энэхүү сургалт нь ICAO-ийн TRAINAIR PLUS хөтөлбөрийн гишүүн сургалтын байгууллагын боловсруулж, ICAO-аар баталгаажуулсан бөгөөд НСТ нь анх удаа тус төвийн гэрээт багш, ICAO-аас гэрчилгээжсэн Б.Мандухай хөтлөн явуулснаараа онцлогтой.
    6. Аюулгүй ажиллагааны удирдлага “ICAO Safety management” сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж, ИНЕГ-ын НААХЗА-ны 11, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын 4, нийт 15 хүн хамрагдаж, 14 ажилтан ICAO-аас гэрчилгээжсэн.
  7. “State safety programme for CAA management” сургалт нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж, ИНЕГ-ын НААХЗА-ны 11, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын 4, нийт 15 ажилтан сургалтад хамрагдаж, 14 ажилтан ICAO- аас гэрчилгээжсэн.
  8. Аюулгүй ажиллагааны удирдлага “ICAO Safety management” сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын 4, Үйлдвэрлэл, үйлчилгээний газрын 2, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 2, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын 3, Нисэхийн сургалтын төвийн 1, нийт 12 хүн хамрагдаж, 10 ажилтан ICAO-аас гэрчилгээжсэн.
  9. Аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнуудад зориулсан Улсын аюулгүй ажиллагааны хөтөлбөр “State safety programme for technical safety personnel” ITP/FSM/SSPM/067EN сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 08-ны өдрүүдэд зохион байгуулж, ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын 4, Үйлдвэрлэл, үйлчилгээний газрын 2, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 2, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын 3, Нисэхийн сургалтын төвийн 1, нийт 12 хүн хамрагдаж, 10 ажилтан ICAO-аас гэрчилгээжсэн.

b. Олон улсын сургалтын бусад байгууллагын хамтарсан сургалт

Нисэхийн сургалтын төв нь 2024 онд олон улсын сургалтын бусад байгууллагатай хамтарсан олон улсын түвшний 4 сургалтыг зохион байгуулж, 73 суралцагчдыг гэрчилгээжүүлсэн байна. Үүнд:

  1. Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаанаас /Transport Security Administration/ зохион байгуулж буй “Нисэхийн аюулгүй байдлын хяналтын байцаагчийн сургалт” нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд гурван үе шаттай, онолын болон дадлагын хэлбэртэйгээр зохион байгуулж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба, Иргэний нисэхийн үндэсний төв, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК болон “МИАТ” ТӨХК-ийн нийт 17 ажилтнууд хамрагдаж, гэрчилгээжсэн.
  2. Нисэхийн сургалтын төв нь Хонконгийн олон улсын нисэхийн академитай хамтран, “Security Culture to Safety of Aviation” сургалтыг 2024 оны 05 сарын 13-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, ИНҮТ-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны 9 үзлэгийн шалгагч, НСТ-ийн 2 багшлах мэргэжилтнүүд хамрагдаж гэрчилгээжсэн.
  3. Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаанаас /Transport Security Administration/ зохион байгуулж буй Нисэхийн аюулгүйн үзлэгийн суурь “Fundamentals of AVSEC Screening Workshop” сургалт нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулж, ИНЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн хэлтэс, НААХЗА, ИНҮТ-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба, Нисэхийн сургалтын төвийн нийт 35 ажилтан сургалтад хамрагдаж, гэрчилгээжсэн.
  4. Бүгд Найрамдах Солонгос Улсын “Хансёо” их сургуулийн оюутнуудад зориулсан “Ажлын байртай танилцах” үйлдвэрлэлийн дадлага сургалтыг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрүүдэд зохион байгуулж, 10 оюутанд гэрчилгээ олгосон байна.