home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Багшлах бүрэлдэхүүн

Нисэхийн сургалтын төв нь Нисэхийн аюулгүйн хамгаалалт, аэродром, агаарын навигаци, мэдээллийн аюулгүй байдал, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, сансарын холбооны систем, ИН хууль дүрэм, цаг уур, аюултай бараа, газрын тусгай үйлчилгээний чиглэлээр сургалт, дадлагын үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалт, ХАБЭА, англи хэл, аюултай бараа, заах арга зүйн үндсэн 10 багшлах мэргэжилтнүүд, бусад 86 мэргэшсэн гэрээт багш нартай.

  1. Гэрээт багшийн сонгон шалгаруулалт:

Нисэхийн сургалтын төвд иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг гэрээт багшаар ажиллахыг урьж байна.

Гэрээт багшийн шаардлага:

Боловсрол

Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх /Заах хичээлийн чиглэл, багшийн хүрэлцээ, туршлагыг харгалзан үзнэ/

Мэргэшил

Заах хичээлийн чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэшсэн байх

Заах арга зүйн ур чадвар эзэмших сургалтад хамрагдсан байх

Туршлага

Иргэний нисэхийн салбарт 5 жил, үүнээс заах хичээлийн чиглэлээр 2-с доошгүй жил ажилласан байх /Тухайн заах хичээлийн чиглэлээр мэргэшсэн багшийн хүний нөөцийн дутагдал үүссэн тохиолдолд салбарт болон тухайн заах хичээлийн чиглэлээр ажилласан жилийн шаардлагыг бууруулж болно/

Ур чадвар

ICAO-ийн багшид тавигдах ур чадвар (ICAO Adapted instructor competency model)-ыг эзэмшсэн байх

Заах хичээлийн сэдэв:

  • Агаарын хөлгийн гал унтраах арга зүй;
  • Аэродромын тухай ойлголт;
  • Аэродромын засвар үйлчилгээ;
  • Агаарын хөлөг шувуутай мөргөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх;
  • Агаарын хөлгийн тухай ерөнхий ойлголт;
  • Агаарын тээвэр;
  • Агаарын тээврийн бодлого;
  • Газрын үйлчилгээ;
  • Гэрэл суултын систем;
  • Нисэхийн мэдээллийн үйлчилгээ;
  • Нислэгийн журам боловсруулалт;
  • Нисэхийн аюулгүй байдал;
  • Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ;
  • Холбоо навигаци, ажиглалт;
  • Цахилгаан;

Бүрдүүлэх материал:

  • Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар;
  • Мэргэжлийн үнэмлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар.

Материал хүлээн авах:

Гэрээт багшийн материалыг доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Буянт-Ухаа нисэх буудал 2 давхарт, Нисэхийн сургалтын төв, 205 тоот

Холбоо барих: 7128-3107, badral.s@mcaa.gov.mn /pdf файлаар илгээж болно/