Нисэхийн сургалтын төв нь өмнөх жилүүдэд зөвхөн хөтөлбөрийн сэдвийн агуулгыг багтаасан нийт 137 хөтөлбөрийг сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байсан бөгөөд 2022 оноос сургалтын чанарыг улам сайжруулах, суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, ажлын байранд ажилчдын ур чадвар, хандлагыг дээшлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрүүдийг “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр”- т шилжүүлэн боловсруулах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
2025 оны нэгдүгээр улирлын байдлаар хүчин төгөлдөр сэдвийн агуулгыг багтаасан анхан шатны сургалтын-56, давтан сургалтын-26, мэдлэг олгох сургалтын-32 нийт 114 хөтөлбөрөөс 49 хөтөлбөрийг чадамжид шилжүүлсэн байна.