home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa

Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийг тохиолдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн захиргаа, хүний нөөцийн ажилтнуудад зориулсан “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Хүний нөөцийн хэлтэс, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба болон Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын алба хамтран зохион байгуулж, оролцогчдод мэргэжлийн мэдлэг, мэдээллээ баяжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжийг бүрдүүлэв.

“Мэдээллийн цаг”-ийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын сургалтын ахлах мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Цэрэнчимэд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдвээр мэдээлэл өгч, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн шинэчлэл, түүний хэрэгжилт болон захиргаа, хүний нөөцийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар танилцууллаа. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх нь ажилтны нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалтай холбоотой мэдээллийг үнэн зөв хүргэх, байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Иймд тус мэдээллийн цаг нь оролцогчдод мэргэжлийн мэдлэгээ дээшлүүлэх, хууль тогтоомжийн шинэчлэлийн талаар мэдээлэл авах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Арга хэмжээний үеэр Нисэхийн холбоо, навигаци, ажиглалтын албаны захиргаа, хүний нөөцийн хэсгээс үйл ажиллагаагаа танилцуулж, хэрэгжүүлж буй ажил, чиг үүргийнхээ талаар мэдээлэл солилцов. Энэ нь байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагааг харилцан ойлголцох, туршлага хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн юм. Мөн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас захиргаа, хүний нөөцийн ажилтнууддаа Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж, тэдний өдөр тутмын ажил хөдөлмөр, байгууллагын үйл ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэлээ. Баярын уур амьсгалыг бүрдүүлсэн хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж, оролцогчдын идэвх оролцоо, багаар ажиллах чадвар, харилцан ойлголцлыг дэмжсэнээр арга хэмжээ мэдлэг, мэдээлэл болон эерэг уур амьсгалыг хослуулсан онцлогтой болов.

Хүний нөөцийн мэргэжилтнүүд нь байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах, байгууллагын соёл, хамтын ажиллагааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхийн зэрэгцээ харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь байгууллагын тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагааны нэгэн чухал үндэс юм. Ийнхүү Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Мэдээллийн цаг” нь мэргэжлийн мэдлэгээ нэмэгдүүлэх, нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, баярын өдрийг мэдлэг, нөхөрлөл, эерэг уур амьсгалаар дүүрэн өнгөрүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Хүний нөөцийн нийт мэргэжилтнүүддээ Олон улсын хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өдрийн баярын мэнд хүргэж, ажил үйлсэд нь амжилт, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ИНЕГ-ААС БНСУ-ЫН T’WAY, JEJU AIR КОМПАНИУДАД СӨҮЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас энэ оны зургадугаар сараас эхлэн манай улс руу шууд нислэг үйлдэх эрхийг Jeju Air болон T’way компаниудад олгосон.
Дэлгэрэнгүй үзэх
ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО СУРТАЛЧИЛСАН “ДЭЭЛТЭЙ АТС” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улсын их баяр наадмын өмнө Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба үндэсний өв соёлоо дээдэлж, сурталчилсан “Дээлтэй АТС” өдөрлөгийг энэ сарын 5-ны өдөр Монголын нислэгийн удирдагчдын холбоо, “Эвэйшн Споттерс” ТББ-тай хамтран зохион...
Дэлгэрэнгүй үзэх
“ЧИНГИС ХААН” ОУНБ-Д ӨТГӨН МАНАН ТАТСАНЫ УЛМААС “МИАТ” ТӨХК-ИЙН НИСЛЭГ “БУЯНТ-УХАА” ОУНБ-Д ГАЗАРДЛАА
Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 455 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглахаар шийдвэрлэсэн.
Дэлгэрэнгүй үзэх
ИНҮТ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ОЛОН УЛСЫН ISO СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛСНИЙГ БАТАЛГААЖУУЛАН, 3 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА
Иргэний нисэхийн үндэсний төв нь ISO ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо”, ISO 22301:2019 “Аюулгүй байдал, Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн
Дэлгэрэнгүй үзэх