home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-02-23
Үсгийн хэмжээ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЬ ДЭМЖИВ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОЖ,  ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЬ ДЭМЖИВ

ИНҮТ-ийн ЗХАГ-ын Хамтын ажиллагааны хэлтсээс зохион байгуулдаг ээлжит  “Мэдээллийн цаг” өнөөдөр "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын 2 давхрын хурлын танхимд боллоо.

Энэ удаагийн "Мэдээллийн цаг"-аар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар/ХБХХЕГ/-тай хамтран ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар төрөөс баримталж буй бодлого үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар мэдээлэл өглөө.

ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт, төрийн бодлого, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, мөн тус газрын мэргэжилтэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өнөөгийн байдлын талаар танилцууллаа.

Мөн тус "Мэдээллийн цаг"-ийн дараагаар өрхийн үйлдвэрлэл эрхлэн амьдрал ахуйгаа залгуулж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдын үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, таниулах, зах зээлд борлуулахад нь дэмжлэг үзүүлж үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ