home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-02-29
Үсгийн хэмжээ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЦАГИЙН ХУВААРИЙН ЗӨВЛӨЛ 2024 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЦАГИЙН ХУВААРИЙН ЗӨВЛӨЛ 2024 ОНЫ ЗУНЫ УЛИРЛЫН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Иргэний нисэхийн ерөнхий газрын Цагийн хуваарийн зөвлөл 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ИНЕГ-ын хурлын танхимд хуралдлаа. Тус хурлаар 2024 оны зуны улиралд олон улс болон орон нутгийн цагийн хуваарийн нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчдийн саналыг хэлэлцсэн ба 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр батлахаар шийдвэрлэв.

Түүнчлэн агаарын тээвэрлэгчдийн батлагдсан цагийн хуваарийн гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж, гүйцэтгэлийн хувь, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигч үйлчилгээ, ачаа шуудангийн терминалын хүчин чадлыг дээшлүүлэх, бүртгэлийн цэгийн ачааллыг жигд хуваарилах, “Нислэгийн цагийн хуваарийг зохицуулах журам”-ыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх болон агаарын тээвэрлэгчдийн нислэгийн үйл ажиллагааны талаар тус тус хэлэлцлээ.

Олон улсын хуваарьт хөөрөлт буултын нислэгийн цагийн хуваариар дотоод болон гадаадын нийт 15 агаарын тээвэрлэгчийн 9288 нислэг 23 чиглэлд төлөвлөгдсөн байна. Нийт төлөвлөгдсөн нислэгийг цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад 77.5%-аар, 2023 онтой харьцуулахад 28.6%-аар өссөн байна.

Мөн ОХУ-ын Ираэро Эйрланс, Красавиа, БНСУ-ын Чежү Эйр, Т’вэй эйр  агаарын тээвэрлэгчид 2024 оны зуны улиралд шинээр нэмэгдэн нислэг үйлдэхээр боллоо. Үүнд “Хүннү Эйр” ХХК Хайкоу, Алмата, Эрээн, Санья чиглэлд, “Изинис Эйрвэйз” Хонгконг, Прага, Чонжу, Бусаны чиглэлд, БНСУ-ын “Чежү Эйр” Сөүл, Бусан, “Т’вэй эйр” Дэгү, Сөүл чиглэлд, ОХУ-ын “Красавиа” Красноярск мөн “Ираэро Эйрланс” Эрхүү, Улаан-Үд чиглэлүүдэд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөгдсөн байна.

Харин орон нутгийн цагийн хуваарийн нислэг үйлдэхээр “МИАТ” ТӨХК-н 1038 нислэг төлөвлөгдсөн ба Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь, Баянхонгор зэрэг 8 чиглэлд нислэг үйлдэхээр байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
1
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ