home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-03-06
Үсгийн хэмжээ
Э.ТӨРБАЯР: 2024 ОНД ОРОН НУТГИЙН ГУРВАН НИСЭХ БУУДЛЫГ ЖИШИГ НИСЭХ БУУДАЛ БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ
Э.ТӨРБАЯР: 2024 ОНД ОРОН НУТГИЙН ГУРВАН НИСЭХ БУУДЛЫГ ЖИШИГ НИСЭХ БУУДАЛ БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

“Бүсчилсэн хөгжил - Төвийн бүсийн нисэх буудлуудын форум”-д Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр тус төвийн шинэчилсэн бүтэц, зохион байгуулалтыг танилцууллаа. Иргэний нисэхийн үндэсний төвийн шинэчилсэн бүтэц хийгдсэнээр шинэчлэгдэн батлагдсан “Иргэний нисэхийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангана, Иргэний нисэхийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна, Аюулгүй байдал, чанарын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, хяналтын байгууллага болон үйлдвэрлэлийн байгууллага тусдаа болох, ИНД-ээр гэрчилгээжигч удирдах ажилтан эрх/үүргийн чадамжтай болно, үйлдвэрлэлийн нэгжүүдийн ачаалал багасаж, үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах үе шатны ажил шуурхай хангагдана, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд чиглэсэн шийдвэр гаргалт оновчтой болох, ажлын ачааллын жигд хуваарилалт бий болох болон үр ашигт суурилсан хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх оновчтой тогтолцоо бий болж байгаа талаар Э.Төрбаяр дарга онцлон танилцуулсан юм. Мөн бүтцийн өөрчлөлтийг хийхэд ИНД-ээр /ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175, ИНД-139/ ИНҮТ-д гэрчилгээжих, шилжилтийн үед гэрчилгээжсэн үйл ажиллагааг алдагдуулахгүй явуулах, аюулгүй байдал, чанарын удирдлагын зохицуулалтыг хангах, төлөвлөх зэрэг онцгойлон хэрэгжүүлэх арга хэмжээнүүд байгаа талаар дурдав. 

ИНҮТ-ийн 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон арга хэмжээнүүдийг танилцуулах үеэрээ хөгжлийн хүрээнд Бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын хоёр дахь төв байгуулах ажлыг эхлүүлэх, орон нутгийн гурван нисэх буудлыг ЖИШИГ НИСЭХ БУУДАЛ болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ. Тус гурван нисэх буудлыг хөгжүүлэх ажлын хүрээнд нисэх буудлын хөгжлийн загварыг тодорхойлж, зорчигчийн урсгалд тулгуурласан, бүс нутгийн онцлогийг тусгасан хөгжлийн төлөвлөлт хийх, өртөг /үр ашгийн тооцоо/-нд суурилсан хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, үндэстний онцлогийг илтгэн харуулах, аялал жуулчлалын борлуулалтыг дэмжсэн, барилга архитектурын содон шийдэл бүхий барилга байгууламжтай болох зэрэг ажлууд хийгдэх юм. Танилцуулгын төгсгөлд Ховд нисэх буудлыг жишиг нисэх буудал болгох төлөвлөгөөг танилцууллаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ