home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-03-06
Үсгийн хэмжээ
ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН АЖИЛТНУУД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДАА ИЛЭРХИЙЛЭН ХАРИУЛТ АВЛАА
ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН АЖИЛТНУУД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДАА ИЛЭРХИЙЛЭН ХАРИУЛТ АВЛАА

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2024.03.06-ны өдөр зохион байгуулагдаж байгаа “Бүсчилсэн хөгжил - Төвийн бүсийн нисэх буудлуудын форум” үргэлжилж байна. Форумд оролцогчид ИНҮТ-ийн дарга Э.Төрбаярт өөрсдийн санал бодол, хүсэлтээ илэрхийллээ. Орон нутгийн нисэх буудлын ажилтнуудын хувьд хөдөлмөрийн нөхцөл болоод хүний нөөцийн тулгамдаж буй асуудлаа илэрхийлж байсан юм. 

Нисэх буудлын ажилчдын тухайд хүний нөөцөө чадавхжуулах сургалтад хамрагдах хүсэлтэй байдгаа илэрхийлэн, хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилладаг ажилтнуудын нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгаа талаар илэрхийлсэн. ИНҮТ-ийн дарга ажилтнуудын ур чадварыг сайжруулах, сэргээх сургалтуудад хамрагдах боломжтой талаар дурдаад, хүний нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлснээр эдгээр болон бусад олон асуудлыг шийдвэрлэх боломжтой, энэ талаар судалгаа хийгдэж байгаа гэлээ. Түүнчлэн бусад газар нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцан уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгаа талаар хэллээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ