Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохион байгуулагдаж буй Төвийн бүсийн орон нутгийн нисэх буудлуудын форумын үеэр ажил хөдөлмөртөө эзэн болж, амжилт гаргасан ажилтнуудыг салбарын шагналаар урамшууллаа. Мөрөн нисэх буудлын Аэродромын нислэгийн удирдагч Т.Оюундалай, тус нисэх буудлын хамгаалалтын ажилтан Д.Амартөр нарыг "Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан", Мөрөн нисэх буудлын технологийн жолооч С.Баттулга "Авто тээврийн тэргүүний ажилтан", Зам, тээврийн хөгжлийн яамны “Жуух бичиг”-ээр Өвөрхангай аймгийн Арвайхээр нисэх буудлын аэродромын ажилтан Б.Түвшинжаргал болон Булган аймгийн Булган нисэх буудлын аэродром, агаарын хөлгийн техникч Г.Пүрэвгэрэл нарыг тус тус шагнасныг ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр, ҮҮГ-ын менежер Д.Гантулга, ББАА-ны дарга Ц.Болдсүрэн нар гардуулан өглөө.