home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-04-04
Үсгийн хэмжээ
ОХЗЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОХЗЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь Үндэсний итгэмжлэлийн төвөөс MNS ISO 17025:2018 стандарт, шаардлагын дагуу 7 дахь удаагаа итгэмжлэгдэн хэмжилт, шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт болон сорилт шинжилгээг 25 дахь жилдээ гүйцэтгэж байна. Тус лаборатори нь үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, ижил төстэй бусад лабораториудтай хамтран ажиллах, туршлага солилцох зорилгоор 2024 оны 4 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан чанарын тогтолцоог нэвтрүүлэн Үндэсний Итгэмжлэлийн Төвд чадавхаа үнэлүүлж, 4 жилийн хугацаатай 7 дахь удаагаа “Хэмжилт, шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт болон сорилт” гэсэн гурван төрлөөр итгэмжлэгдэн ажилладаг. Сорилт шинжилгээ, радио, цахилгаан, цаг уур, цулын хэмжилт, тохируулга, шугаман өнцөг, геодези болон үл эвдэх сорил гэсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тус нээлттэй хаалганы өдөрлөгт 70 орчим зочид, төлөөлөгчид оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцсон юм.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
9
0
0
0
0
0
0
1
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ