home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-04-05
Үсгийн хэмжээ
С.БАТБОЛД: БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ АЖИЛТАН БҮР НЭГДЭЖ БИЙ БОЛГОНО

Иргэний нисэхийн үндэсний төвийн Хамтын ажиллагааны хэлтсээс зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр /2024.04.05/ боллоо. Энэ удаагийн зочноор Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд уригдан ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа салбар нэгжийн удирдлага, ажилтнуудад “Байгууллагын соёл, хувь хүний хөгжил” сэдвээр мэдээлэл өгч, сонирхолтой яриа өрнүүллээ.

ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Зам, тээврийн хөгжлийн яамны хэмжээнд хэрэгжүүлж буй Мэдлэг өвлүүлэх “Менторшип хөтөлбөр”-ийн хүрээнд байгууллагын соёлыг хэрхэн бий болгох, тус соёлыг тодорхой хэм хэмжээнд барих, ажилтнуудын хувь хүний хөгжил байгууллагын хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл өгсөн юм. Байгууллага гэдэг нь нэгэн зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд ухамсартайгаар зохион байгуулсан хүмүүсийн нэгдэл системийг хэлдэг. Харин соёл гэдэг нь хүний идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бий болж уламжлагдаж байдаг хэм хэмжээ, итгэл үнэмшил. Соёл нь хүний ололт амжилтын цогцыг хэлэх бөгөөд байгууллагын соёл гэдэг нь тухайн байгууллага байгуулагдсан цагаас эхлэн үүсч, уламжлагдан хөгжиж байдаг хэм хэмжээг хэлнэ гэдгийг онцолсон. Энэхүү уламжлагдан хөгжиж ирсэн байгууллагын соёлыг ажилтан бүр нэгдэж бий болгохоос гадна үүнийг байгууллагын зүгээс ялангуяа удирдлагын зүгээс цаг ямагт дэмжин хөгжүүлж ирсэнээр тухайн соёл нь удаан оршин тогтнох боломж бүрдэж байдаг гээд хэд хэдэн бодит жишээ дурьдаж, байгууллагын соёлыг дээшлүүлэх арга хэмжээ, албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулж, албан хаагчдыг идэвхжүүлэх санал санаачлагыг дэмжихэд цаашдаа анхаарч байх шаардлагатай гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
1
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ