ИНЕГ-ын НААХЗА-ны Агаарын навигацийн хяналтын хэлтэсээс ИНД 172-ын хүрээнд гэрчилгээжүүлэх үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэсний дагуу ИНҮТ-д Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээ олголоо.
ИНД 172 дүрмээр гэрчилгээ эзэмшигч нь Монгол Улсын агаарын зайд ИНД-172.11 заалтын дагуу Бүсийн, Ойртолтын, Аэродромын удирдлагын үйлчилгээ болон Нислэгийн мэдээллийн, Аэродромын нислэгийн мэдээлийн, анхааруулах үйлчилгээнүүдийг үзүүлдэг.
ИНҮТ төв нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн бэлтгэл ажил, тус төвийн зохион байгуулалтын бүтцэд тус тус нийцүүлэн хариуцлагын төвийг нэгтгэх, иргэний нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх зорилгоор 2024 онд ИНД-139, ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175 дүрмүүдээр гэрчилгээ эзэмших зорилт тавин ажиллаж байна.