ИНҮТ-ийн үйлдвэрлэлийн өргөтгөсөн шуурхай хуралдаан 04 дүгээр сарын 10-ны өдөр “Буянт-Ухаа” ОУНБ-д боллоо. Хурлын эхэнд өмнөх өргөтгөсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
ИНҮТ-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үйлдвэрлэлийн өргөтгөсөн 06 дугаар шуурхай хуралдаанаас өгсөн 9 үүрэг даалгаврын хэрэгжилт 60 хувьтай байна. 100 хувийн хэрэгжилттэй 3, 70 хувийн хэрэгжилттэй 3, 30 хувийн хэрэгжилттэй 1, 0 хувийн хэрэгжилттэй 2 үүрэг даалгавар байна.
Мөн 03 дугаар сарын 27-ны өдрийн үйлдвэрлэлийн өргөтгөсөн 07 дугаар шуурхай хуралдаанаас өгсөн 8 үүрэг даалгавраас 100 хувийн хэрэгжилттэй 6, 70 хувийн хэрэгжилттэй 2 үүрэг даалгавар байгаа бөгөөд хэрэгжилт 96,2 хувьтай байна.
Үйлдвэрлэлийн өргөтгөсөн шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгавруудын хэрэгжилт, алба, нэгжүүдийн ажлын явцын талаар мэдээлэл сонсоод шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахыг ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр үүрэг болголоо.