home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-04-11
Үсгийн хэмжээ
ОЛОН АНГИТ КИНО ЗОХИОЛЫН ЕРӨНХИЙ АГУУЛГЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙВ
ОЛОН АНГИТ КИНО ЗОХИОЛЫН ЕРӨНХИЙ АГУУЛГЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙВ

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит киноны бэлтгэл ажлууд хийгдсээр байна.

Иргэний нисэхийн үндэсний төв “Номадиа Пикчерс Продюсинг” ХХК-тай өнгөрсөн оны 10 дугаар сард Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш ИНҮТ-ийн даргын тушаалаар байгуулсан тус киног бүтээхэд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгээс олон ангит кино зохиол бичихтэй холбоотой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, кино зохиолын багийг кино зураг авах боломжтой газрууд, үйл ажиллагаатай танилцуулах ажлыг 2 удаа зохион байгуулсан бол кино зохиолд оруулах сэдэв, санаа, сонирхолтой үйл явдлууд, түүх, дурсамжийг цахимаар авах ажлыг 2 удаа, кино зохиолын багийнхантай биечлэн уулзах ажлыг мөн 2 удаа зохион байгуулаад байгаа юм.

Энэ удаад “Номадиа Пикчерс Продюсинг” ХХК-ийн ерөнхий продюсер болон  зохиолчид олон ангит уран сайхны киноны гол болон туслах дүрүүд, кино зохиолын ерөнхий агуулгын талаар ИНҮТ-ийн удирдлага болон Ажлын хэсгийнхэнд танилцуулах ажлыг зохион байгууллаа.

Энэхүү олон ангит уран сайхны киног орчин үеийн залуусын хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, амьдралын талаар үзэгчдийн таашаалд нийцэх, сонирхолтой олон ангит кино бүтээл туурвих зорилгоор бүтээнэ. Кинонд нисэхийн салбарт ажилладаг залуусын тухай өгүүлэх бөгөөд үүгээрээ Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний  100 жилийн ойд зориулан нисэхийн салбарын ажил мэргэжлүүдийн онцлог, ач холбогдол, үнэ цэнийг үзэгч, олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулж, агаарын тээврээр зорчигчдын мэдлэгийг дээшлүүлэх давхар ач холбогдол агуулсан гэдгээ кино багийнхан онцоллоо. Төрөл жанрын хувьд романтик комеди, романтик драм, гэр бүлийн драм, драм хэлбэртэй 16 ангит кино байх ба нэг ангийн үргэлжлэх хугацаа 50 минут байхаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
5
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ