home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-04-29
Үсгийн хэмжээ
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, ШААРДЛАГА СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, ШААРДЛАГА СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ИНҮТ, Стандарт, хэмжил зүйн газартай хамтран зохион байгуулж буй MNS ISO 9001:2016 - Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага сэдэвт сургалт “Буянт-Ухаа” ОУНБ-ын хурлын танхимд эхэллээ.

ISO 9000 бүлэг стандартын талаар ерөнхий мэдлэг мэдээлэлтэй болох, Чанарын менежементийн тогтолцоо/ЧМТ/-ны шаардлага, норматив баримт бичиг, хууль эрх зүйн орчныг ойлгох, ЧМТ-г аливаа байгууллагад хэрэгжүүлэх, нэвтрүүлэх болон энэхүү үйл ажиллагаатай холбоотой аудитын үйл явцын талаар мэдлэгтэй болоход туслах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтад ИНҮТ-ийн чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэх байгууллагын удирдлага, менежерүүд, чанарын багийн гишүүд танхимаар болон зайнаас хамрагдаж байна.

Стандарт, хэмжил зүйн газрын Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содномын баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу тус төвийн арга зүйч Ш.Сүнжидмаа болон Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг нар сургалтыг удирдан явуулж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ