home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-04-30
Үсгийн хэмжээ
ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН “ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХОЛБОО /IATA/-НЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АУДИТ ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВЖ, ГЭРЧИЛГЭЭ ХҮЛЭЭЖ АВЛАА
ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН “ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” ХХК ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХОЛБОО /IATA/-НЫ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ АУДИТ ШАЛГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ДАВЖ, ГЭРЧИЛГЭЭ ХҮЛЭЭЖ АВЛАА

Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Аюулгүй ажиллагааны аудит /IOSA/ шалгалтад амжилттай хамрагдаж гэрчилгээ хүлээж авлаа.

Олон улсын агаарын тээврийн холбоо IATA-оос явуулдаг IOSA аудит шалгалт нь агаарын тээврийн компанийн нислэгийн аюулгүй ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, аюулгүй байдлын удирдлага зэрэг хяналтын системийг үнэлж шалгадаг олон улсын томоохон шалгалт юм.

Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК энэхүү цогц үнэлгээг амжилттай давснаар аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, дүрэм журамд нийцсэн агаарын тээвэрлэгч болохоо батлан харууллаа.

Дашрамд дурдахад, “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 6 дугаар сараас эхлэн олон улсын нислэгээ сэргээж Праг, Хонг Конг, Чёнжу, Пусан зэрэг чиглэлүүд рүү хуваарьт нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ