home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-05-02
Үсгийн хэмжээ
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООДТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООДТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа болон удирдлагууд 2024.04.26-ны өдөр Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга М.Болдсайхан болон ИНЕГ, ИНҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талуудын хамтын ажиллагааны хүрээнд төсвийн тодотгол, хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтын дагуу ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлсэн, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, цалингийн сүлжилд өөрчлөлт орсныг албан ёсоор мэдэгдэж, танилцууллаа. Үүнд:
  • Нийт ажилчдын цалин хөлс 10% нэмэгдсэн.
  • Орон нутгийн ажилчдын цалин хөлс 10%+100.000 төгрөгөөр нэмэгдсэн.
  • Шөнийн цагийн нэмэгдэл хөлс нэмэгдсэн.
  • Аэродромын инженер, гэрэл суултын инженерийн цалин хөлс зөрүүтэй байсныг нэг түвшинд хүргэсэн.
  • Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилчдын цалин хөлсийг 15-18% нэмэгдүүлсэн байна.
Нийгмийн түншлэлийн хүрээнд цаашид ҮЭ-ийн байгууллагатай хамтран ажиллаж, хамтын гэрээ, хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлуудад анхаарч, хамтран шийдвэрлэж ажиллахаа тус хурлын үеэр харилцан тохиролцлоо.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ