Өргөтгөсөн шуурхай хурлаар тус албаны дарга Б.Сэр-Од Монгол Улсын Засгийн газраас Иргэний нисэхийн салбарт баримталж буй бодлого, Иргэний нисэхийн ерөнхий газар болон ИНҮТ-өөс хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэхийн сацуу Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэх, 2024 онд нислэгийн урсгал ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан ажилтнуудад үүрэг чиглэл өгсөн байна.
Мөн өнгөрсөн онуудад аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг сайжруулах чиглэлээр авсан арга хэмжээ, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, албаны бэлэн байдлыг хангах, онцлох үйл явдал, ажилтнуудын нийгмийн асуудал, цалин хангамж, болон бусад ажлыг хэрхэн сайжруулсан талаар танилцуулж, цаашид албаны зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.