home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-05-17
Үсгийн хэмжээ
ҮЛГЭР ЖИШЭЭ ХОС ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНИЙН ТАЛААР СУРГАМЖ ХАЙРЛАЛАА
ҮЛГЭР ЖИШЭЭ ХОС ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНИЙН ТАЛААР СУРГАМЖ ХАЙРЛАЛАА

ИНҮТ-ийн ЗХАГ-ын Хамтын ажиллагааны хэлтсээс зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-ийн энэ удаагийн дугаарт манай урлагийн болоод нийгмийн үлгэр жишээ гэр бүл болсон хос уригдан оролцлоо.

Олон улсын “Гэр бүлийн өдөр”-т зориулан зохион байгуулсан энэ удаагийн “Мэдээллийн цаг”-т Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяр нар хүрэлцэн ирж, “Гэр бүлийн үнэ цэн, тогтвортой харилцаа” сэдвээр ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа салбар нэгжийн ажилтнуудтай нээлттэй ярилцлаа.

Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин хос хүмүүс амьдралаа, гэр бүлээ үнэ цэнтэй авч явахын тулд бие биендээ итгэлтэй байх, хүндэтгэлтэй харилцахын чухлыг онцолж, хорт зуршлаас ангид, алдар нэр, амжилт ололтдоо эрдэлгүй гэр бүл, нийгмийн харилцаанд нэр төрөө хэрхэн авч явах талаар сургамж хайрлалаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
4
0
0
0
0
1
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ