home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-05-20
Үсгийн хэмжээ
ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ЖАЙКА-гийн сургалт төгсөгчдийн холбоо, ИНЕГ, ЖАЙКА-гийн монгол дахь төлөөлөгчийн газар хамтран “Чингис хаан” ОУНБ-ын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, өнгөрсөн бямба гаригт мод тарилаа.

Жил бүрийн мод тарих өдрийг тохиолдуулан шинэ нисэх буудлын авто зогсоолын орчмын авто зам дагуух газрыг хүрээлж, 2000 хайлаас мод суулгасан байна. Мод тарих ажилд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр, “НУБИЭ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такэфүми нар болон ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газар, ЖАЙКА-гийн сургалт төгсөгчдийн холбоо, иргэний нисэхийн салбарын нийт 100 гаруй хүн оролцож, шинэ нисэх буудлын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.  

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
3
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ