Иргэний нисэхийн салбараас дартсын спортоор олон улсын хэмжээний мастер төрлөө.
2024 оны 6 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Дартсын зуны фестиваль, Дэлхийн дартсын холбооны чансааны оноо олгох “MONGOLIA OPEN”, “ULAANBAATAR OPEN”, “PDC ASIAN TOUR 13-15” олон улсын тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө. “ULAANBAATAR OPEN” тэмцээний багийн төрөлд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын инженер Түмэнбаярын Дүүрэнжаргал ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, дартсын спортын олон улсын хэмжээний мастерын болзол хангалаа.
Иргэний нисэхийн дартсын зөвлөл системээс төрсөн анхны олон улсын хэмжээний мастертаа улам их амжилт хүсэж, булган сүүлтэй байхыг ерөөлөө.