Нисэхийн сургалтын төв (НСТ) нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын TRAINAIR PLUS хөтөлбөрийн жинхэнэ гишүүн бөгөөд уг хөтөлбөрийн сургалтуудыг зохион байгуулах эрхтэй байгууллага юм.
TRAINAIR PLUS хөтөлбөрт ICAO-ийн үндсэн хэл болох Англи, Араб, Хятад, Франц, Орос, Испани хэл дээр танхимын болон цахим хэлбэрээр нийт 465 стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр байдаг бөгөөд үүнээс 173 хөтөлбөр нь ICAO-аас боловсруулж баталгаажуулсан, үлдсэн сургалтын хөтөлбөрүүдийг гишүүн улсын сургалтын байгууллагууд боловсруулж, ICAO-аар баталгаажуулсан байдаг.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/228 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний нисэхийн ерөнхий газрын Хил хязгааргүй нисэх-2030 дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-ний Дэлхийн хүн хөтөлбөрийн 6.3.1 дэх заалт “Иргэний нисэхийн сургалтын байгууллагыг ICAO-ийн Trainair plus хөтөлбөрийн шаардлага хангасан олон улсын сургалт зохион байгуулах бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц олон улсын нисэхийн сургалт, дадлагын цогцолбор болгон өргөжүүлнэ”, 6.3.8 дахь заалт “Мэргэшсэн хүний нөөцийг олон улсын стандарт, шаардлага, өөрийн орны онцлог, эрх зүйн орчинд нийцүүлэн дадлагажуулах, ур чадварыг хадгалах, давтан сургалт болон дахин мэргэшүүлэх сургалтад хамруулна” гэж тусгасан байдаг. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НСТ нь хавсралтад тусгасан 22 төрлийн ICAO-ийн стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрүүдийг заах эрхтэй багшийг бэлтгэх зорилгоор багшийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй ажилтан нь:
Бүртгэл хийлгэсэн ажилтан нь дараах 3 үе шаттай сонгон шалгаруулалтад хамрагдана.
1-р үе шат: 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр англи хэлний мэдлэг шалгах онолын шалгалтыг Paper based TOEFL-ийн шалгалтын материалаар авч, 490 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагчдыг 1 дүгээр үе шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж үзэн дараагийн шатанд оруулна.
2-р үе шат: 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр заах арга зүйн болон илтгэх ур чадварыг шалгах бөгөөд оноон өгөгдсөн сэдэв, бүтцийн хүрээнд англи хэл дээр 15-20 минут хичээл заалгаж, ур чадварыг тогтооно.
3-р үе шат: 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр ICAO-ийн ямар стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрүүдийг заах хүсэлтэй болон цаашид юу хийж бүтээх эрмэлзэлтэй байгаа талаар ярилцлага хийнэ.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилтныг ICAO-ийн багш бэлтгэх сургалтад хамруулж, дараа дараагийн шаардлагатай сургалтад үе шаттай хамруулах байдлаар ICAO-ийн сургалтыг заах эрхтэй, ICAO-аас гэрчилгээжих багш болгон бэлтгэнэ.
ICAO-ийн сургалтыг заах эрхтэй багш болсноор дараах давуу талууд үүснэ. Үүнд:
anarzul.d@mcaa.gov.mn, zoljargal.a@mcaa.gov.mn болон ажлын өдрүүдэд, ажлын цагаар 71283314, 99282974 утсаар холбогдон мэдээлэл авна уу.
Та бүхэнд амжилт хүсье!
Захиргаа, олон улсын сургалтын хэсэг