home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2021-03-18
Үсгийн хэмжээ
Иргэний нисэхийн үндэсний төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) хамтран ажиллах ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгууллаа.
Иргэний нисэхийн үндэсний төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ) хамтран ажиллах ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь аялал жуулчлалын салбарт агаарын тээврийн үзүүлэх нөлөө, үр өгөөжийг нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, иргэний нисэхийн орон нутгийн салбарт аялал жуулчлалын үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хамтран хөгжүүлэхэд оршино.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, чанар стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ” гэсэн зорилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд орон нутгийн нисэх буудлын ажилтнуудад үйлчилгээний болон бусад чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах болон ерөнхий зориулалтын агаарын тээврийг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх юм.

Мөн Засгийн газрын “Алсын хараа 2050”–ын Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх нисэх буудлыг түшиглэсэн худалдааны аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудад олон улсын стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, аялал жуулчлалын чиглэлээр нисэх буудлуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ