home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-07-01
Үсгийн хэмжээ
ДРОНООР ЦУС ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ КОМПАНИД ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО
ДРОНООР ЦУС ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ КОМПАНИД ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа "Монголиан смарт дрон деливери" ХХК-д улсын хэмжээнд анхны болох Хүнгүй агаарын хөлөг гэрчилгээжүүлэлтийн 01 дугаартай Зөвшөөрлийн гэрчилгээ олголоо.

ИНД-102 "Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт" иргэний нисэхийн дүрэм нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 06 сарын 12-ны 187 тоот тушаалын 11 дүгээр хавсралтаар батлагдсан ба хүнгүй агаарын хөлгийн гэрчилгээжүүлэлтийн болон ИНД-101 "Хүнгүй агаарын хөлөг, пуужин, жиро-глайдер болон парасэйлийн үйл ажиллагааны дүрэм"-д хамаарахгүй үйл ажиллагааны зохицуулалтын шаардлагыг тогтоосон байдаг. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Бизнес инновац хөгжлийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг болон Ньюком Групп ХХК-ийн нийслэлийн хүн ам, иргэдийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах хүртээмжийн шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хүнгүй агаарын хөлгөөр (дрон/нисгэгчгүй нисэх хэрэгслээр) холбогдох эмнэлэгүүдэд цус, цусан бүтээгдэхүүн хүргэх тогтмол нислэг үйлдэх шинэлэг үйлчилгээний төслийг ИНЕГ-аас тууштай дэмжин ажиллаж, ИНД-102 болон НТ-22/24 дугаартай үзлэг шалгалтын нэгдсэн тайлан, дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шуурхай олголоо.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ