home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-08-19
Үсгийн хэмжээ
НИСЭХИЙНХЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ЭКО СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВНА
НИСЭХИЙНХЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦ ЭКО СИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВНА

ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр “Кэйрпэй” ХХК-тай эрүүл мэндийн цогц эко системийн чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд ИНҮТ-ийн ажилтан алба хаагчид “Кэйрпэй” компанийн хөгжүүлж буй ухаалаг платформуудыг ашиглан эрүүл мэндийн шинжилгээ, хуваан төлөх  үйлчилгээ,  хөнгөлөлт, урамшуулал, кэйрлэх үйлчилгээ гэх мэт эрүүл мэндийн цогц эко системээр үйлчлүүлэх юм. Тухайлбал, “Кэйрпэй”  компанитай мерчантийн гэрээ байгуулсан эрүүл мэндийн салбар байгууллагуудаас хүссэн үйлчилгээгээ зээлээр 2-10 хуваан төлөх боломжтой аппликейшн, виртуал карт ашиглан 3-50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг бүрдүүлсэн ухаалаг утасны аппликейшныг ашиглах боломжтой.

Мөн алхаад care оноо цуглуулж тухайн оноогоо мөнгө болон түүнтэй адил бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөнгөлөлтийн купон худалдан авах, гэрээтэй байгууллагуудад 100 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой ухаалаг утасны аппликейшн, ажилтны эрүүл мэндийн сургалт үйлчилгээ, эрүүл мэндийн боловсрол, эмчийн зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой эрүүл мэндийн цогц онлайн платформыг ашиглана.

Түүнчлэн 1900-2407 тусгай дугаараас эм, эмнэлгийн байгууллага болон эрүүл мэндийн байгууллагуудын талаар нэгдсэн мэдээлэл авах, өөрийн байгууллагын бүх ажилтнуудад тус дугаараас үнэ төлбөргүй эрүүл мэндийн Care үйлчилгээг үзүүлэх, 24/7 цагийн хуваариар ажилладаг “Эмчтэй эмийн сан”-аас хөнгөлөлттэй үнээр эм, эмийн бүтээгдэхүүн худалдах, хүүхдийн эмчийн зөвлөгөө үнэ төлбөргүй авах боломжтой юм байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
8
0
0
0
0
0
0
1
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ