home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-09-13
Үсгийн хэмжээ
“НОГООН ОФФИС” ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ТУРШЛАГА ХУВААЛЦЛАА
“НОГООН ОФФИС” ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ТУРШЛАГА ХУВААЛЦЛАА

Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, түүний харьяа салбар нэгжүүд “Ногоон оффис” аянд нэгдсэн. Үүний хүрээнд ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны хэлтсээс зохион байгуулдаг ээлжит "Мэдээллийн цаг"-аар өнөөдөр "Ногоон оффис хэрхэн бүрдүүлэх вэ? Ногоон оффис бий болгосон туршлагаас" сэдвээр Юнител группийн Оффис менежментийн хэлтсийн менежер Ц.Эрдэнэбат ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад мэдээлэл өглөө. Юнител групп 2 жилийн хугацаанд 7 оффисоо ногооруулсан туршлагаа хуваалцаж, гарсан үр дүнгээ танилцуулав.

“Ногоон оффис” гэдэг ойлголтод байгаль орчинд ээлтэй, ажилтнууд нь эрүүл, оффисын төлөвлөлт, зохион байгуулалт нь хүний биед тохирсон, тааламжтай, сэтгэл ханамж, тав тухыг хангасан, ногоон ургамалтай, цахилгаан зарцуулалт үр ашигтай, эрчим хүчинд хэмнэлттэй, байгальд бохирдол үүсгэдэггүй, хог хаягдлаа ангилан ялгаж, дахин боловсруулдаг байх зэрэг ойлголтууд багтана. Үүнийг дагаад ажилтны болон тухайн байгууллагын ажлын бүтээмж, үр дүн, хамт олны уур амьсгал дээшилдэг болохыг онцлов.

“Юнител” групп Ногоон оффис бий болгох төсөл хэрэгжүүлснээр 2 жилийн хугацаанд цахилгаан, эрчим хүчний хэрэглээ буурсан, 8 тонн хог хаягдал байгальд хаягдахаас сэргийлж, татан авалт хийн, дахин боловсруулсан, цаасны хэрэглээ багассан, ногоон байгууламж нэмэгдсэн, цаашлаад ажилтны болон байгууллагын ажлын бүтээмж дээшилсэн зэрэг олон үр дүнд хүрч байгааг болон оффис ногооруулах үйл явц хэрхэн явагдаж байгааг энэ үеэр танилцууллаа.

Ногоон оффис бий болгоно гэдэг нь тодорхой хугацаанд хийгээд дуусчихдаггүй. Оффисоо ногооруулах үйл явц нь байнга үргэлжилж, жил жилээр илүү сайжруулсаар байх ёстойг мэдээллийн төгсгөлд хэллээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ