Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар шагнагдсан хүмүүст ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал өнөөдөр шагналыг нь гардууллаа.
ИНҮТ-ийн ГТҮШХА-ны дарга Б.Батбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ”Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан бол ИНЕГ-ын өндөр настан Ж.Баттогтох, АБХА-ны хамгаалалтын ажилтан Г.Ганбаатар нар салбарын сайдын тушаалаар “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.