home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-11-05
Үсгийн хэмжээ
Э.ТӨРБАЯР: ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДЫГ ТУХАЙН ОРОН НУТГИЙН ОНЦЛОГТОЙ УЯЛДУУЛАН ХӨГЖҮҮЛНЭ
Э.ТӨРБАЯР: ОРОН НУТГИЙН НИСЭХ БУУДЛУУДЫГ ТУХАЙН ОРОН НУТГИЙН ОНЦЛОГТОЙ УЯЛДУУЛАН ХӨГЖҮҮЛНЭ

“Бүсчилсэн хөгжил – Зүүн бүсийн нисэх буудлуудын форум”-д оролцогчдод ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр тус төвийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлого чиглэл болон 2024 оны агаарын тээврийн үзүүлэлт, салбарын шинэчлэгдсэн эрх зүйн орчны талаар мэдээлэл өглөө.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны 7 дугаар сард УИХ соёрхон баталсан. Шинэчилсэн хууль 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Иргэний нисэхийн салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнээр нислэгийн үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэх агаарын навигаци, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиг үүрэг тодорхой болж, харилцан уялдаатай өргөжин хөгжих, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болохуйц иргэний нисэхийн дэд бүтэц, агаарын тээврийн тогтолцоо бүрдэхийг онцлов. Мөн нислэгийн үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага болон үйлдвэрлэлийн нэгж тусдаа болж, үйлдвэрлэлийн нэгжүүдийн ачаалал багасаж, үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах үе шатны ажил шуурхай хангагдах зэрэг давуу тал бий болж байгааг дурдлаа.

Өнөөдрийн байдлаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа нийт 20 нисэх буудал үйл ажиллагаа явуулж байгаагаас олон улсын нөөц нисэх буудал 1, орон нутгийн тогтмол нислэгтэй нисэх буудал 4, орон нутгийн улирлын чанартай тогтмол нислэгтэй нисэх буудал 5, орон нутгийн захиалгат/нөөц нисэх буудал 10 байгаа юм. Орон нутгийн нисэх буудлуудыг тухайн орон нутгийнх нь онцлогтой уялдуулан хөгжүүлэхээр зорьж байгааг ИНҮТ-ийн дарга мэдээлэл өгөх үеэрээ онцлон хэллээ. Тухайлбал, Дорнод аймгийн нисэх буудлыг өргөн уудам газар нутгийг нь түшиглэн, Өмнөговь аймгийн нисэх буудлыг аялал жуулчлал, уул уурхайг түшиглэн хөгжүүлэх замаар хүчин чадал, үйл ажиллагааг нь сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх боломжтой гэв.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ