“Бүсчилсэн хөгжил – Зүүн бүсийн нисэх буудлуудын форум” үргэлжилж байна.
Тус форумд оролцож буй Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан”, Хэнтий аймаг дахь “Өндөрхаан”, Дорнод аймаг дахь “Чойбалсан”, Сүхбаатар аймаг дахь “Баруун-Урт”, Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудлын удирдлагууд үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын зорилго зорилтоо танилцууллаа. Танилцуулгын төгсгөлд форумд оролцогчид асуулт асууж, харилцан санал бодлоо солилцов.