JCI Монгол академийн 5 одтой сургагч багш Б.Ганпүрэв “Fish Philosophy” буюу “Ажлын байрны аз жаргал” сургалтыг Зүүн бүсийн нисэх буудлуудын хамт олонд зориулан амжилттай явуулж байна. Сургалтад “Гурвансайхан”, “Чойбалсан”, “Өндөрхаан”, “Баруун-Урт”, “Мандалговь” нисэх буудлын удирдлага, төлөөлөл оролцож байна.