Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулж буй “Бүсчилсэн хөгжил – Зүүн бүсийн нисэх буудлуудын форум”-ын үеэр Иргэний нисэхийн үндэсний төв болон “И Монос” цахим эмийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд зүүн бүсийн нисэх буудлуудын ажилтнуудын дунд эрүүл мэндийн үзлэг зохион байгууллаа.
Энэ үеэр мэргэжлийн эмч нар тусгай аппаратаар ясны сийрэгжилт тодорхойлох, био энергийн аппаратаар дотор эрхтэн тогтолцооны үзүүлэлт тодорхойлох, кальцийн түвшин, усны түвшин тодорхойлж, кг/калори тооцох, эрдсийн шинжилгээ, арьс, үс хуйхыг тусгай аппаратаар тодорхойлох болон уламжлалт үзлэг оношилгоо зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний танилцуулга, хямдралтай худалдаа явууллаа.