home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-11-06
Үсгийн хэмжээ
ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ
ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газраас зарласан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Search and Rescue Administrators” тэтгэлэгт сургалтын сонгон шалгаруулалтад урьж байна.

Тэтгэлэгт сургалтад хамрагдах хүсэлтэй ажилтнуудад тавигдах ерөнхий шаардлага:

  • ИНЕГ, ИНҮТ болон түүний салбар нэгжийн ажилтан байх.
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтын агуулга таны ажлын байрны хэрэгцээнд нийцсэн байх.
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх (TOEFL/IELTS, бусад олон улсын магадлан итгэмжлэгдсэн хэлний шалгалтын хүчин төгөлдөр оноотой бол дүйцүүлэн тооцож болох ба албан ёсны оноогүй бол НСТ-д ерөнхий англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжтой).
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд ИНЕГ-аас тодорхойлсон тэтгэлэгт сургалтад хамрагдаагүй байх.
  • Тэтгэлэгт сургалтын сонгон шалгаруулалтад тэнцэж, сургалтад хамрагдсан тохиолдолд тус тэтгэлэгт сургалтаар олж авсан мэдлэг, ур чадварыг Монголын иргэний нисэхийн салбарт хэрхэн ашиглах, ямар үр дүн гарах талаар 750-1000 үг бүхий эсээ англи хэлээр бичих.
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сургалт дууссанаас хойш доод тал нь 6 сараас доошгүй хугацаатай хүчинтэй байна.

Бүрдүүлэх материал:

  • Хавсаргасан сонгон шалгаруулалтын анкетыг бөглөх.
  • Тухайн сургалтад хамрагдах шаардлагатай эсэхийг тодорхойлсон салбар, нэгжийн албан тоот даргын тодорхойлолт бүхий албан тоот /Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн тоог Сингапур Улсын Засгийн газраас нэг хөтөлбөрт нэг хүн дэвшүүлнэ хэмээн заасан/.
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia-аас авах/.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдын материалыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор Нисэхийн сургалтын төвийн 205 тоот өрөөнд хүлээн авна. Ирүүлсэн материалд тухайн сургалтын суралцагчид тавигдсан шалгуурын дагуу сонгон шалгаруулалт хийж, удирдлагад танилцуулна.

  • Асууж тодруулах зүйл байвал zoljargal.a@mcaa.gov.mn болон ажлын өдрүүдэд, ажлын цагаар 71-283314, 88644600, 99282974 утсаар холбогдон мэдээлэл авна уу.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ