home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2020-12-12
Үсгийн хэмжээ
Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээ
Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын өнгөрсөн сарын 24-ны тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах арга хэмжээг энэ сарын 01-нээс эхлүүлсэн билээ. Өчигдрийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос орон нутаг руу нийт 15 мянга, 72 зорчигч (12 дугаар сарын 01-нд 19 чиглэлд 78 тээврийн хэрэгслээр 2.580 зорчигч, 02-нд 14 чиглэлд 101 тээврийн хэрэгслээр 3.587 зорчигч, 03-нд 14 чиглэлд 90 тээврийн хэрэгслээр 3.174 зорчигч, 04-нд 15 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2.916 зорчигч, 05-нд 14 чиглэлд 80 тээврийн хэрэгслээр 2.815 зорчигч) зорчсон байна.

Харин орон нутгаас нийслэл рүү 3527 зорчигч (12 дугаар сарын 01-нд 12 чиглэлээс 22 тээврийн хэрэгслээр 478 зорчигч, 02-нд 16 чиглэлээс 46 тээврийн хэрэгслээр 1177 зорчигч, 03-нд 14 чиглэлээс 41 тээврийн хэрэгслээр 905 зорчигч, 04-нд 14 чиглэлээс 39 тээврийн хэрэгслээр 552 зорчигч, 05-нд 14 чиглэлээс 50 тээврийн хэрэгслээр 415 зорчигч) зорчжээ.

Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 5953 зорчиг 2088 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 4446 зорчигч 1792 тээврийн хэрэгслээр зорчсон байна. Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 516 зорчигч (12 дугаар сарын 04-нд гурван чиглэлд 273 зорчигч, 05-нд дөрвөн чиглэлд 243 зорчигч), орон нутгаас Улаанбаатар руу нийт 233 зорчигч (12 дугаар сарын 04-нд хоёр чиглэлээс 69 зорчигч, 05-нд дөрвөн чиглэлээс 164 зорчигч) зорчжээ. Нийслэлийн гурван авто буудлаас хот хоорондын тээвэрлэлт хийгдэж дууссаны дараа тогтмол ариутгал хийгдэж байна.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
2
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ