Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одонгоор шагнагдсан ИНЕГ-ын ажилтнуудад ИНЕГ-ын Даргын зөвлөл өнөөдөр шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.
ИНЕГ-ын харьяа ИНҮТ-ийн Холбоо, навигаци, ажиглалтын албаны Радио холбоо ажиглалтын системийн инженер Б.Бат, тус албаны Холимог тэжээл цахилгааны хэсгийн дизель генераторын ахлах инженер М.Мэндсайхан, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны хангамжийн мэргэжилтэн Б.Доржсүрэн, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Үйлдвэрлэлийн төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга Л.Тэгшээ, Аврах, гал унтраах албаны жолооч, гал сөнөөгч-аврагч Б.Ганбат нар Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор энгэрээ мялааж, “Монгол цэргийн өдөр”-өөр шагналаа гардлаа.
Мөн Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баярсайхан, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Шатаррагчаа нарыг “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасныг ИНЕГ-ын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.