“Бүсчилсэн хөгжил – Зүүн бүсийн нисэх буудлуудын форум”-ын хүрээнд зохион байгуулсан спортын гурван төрөлт нөхөрсөг тэмцээн 2 өдрийн турш амжилттай явагдаж, шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байранд Дорнод аймаг дахь “Чойбалсан” нисэх буудал, хоёрдугаар байранд Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудал, гуравдугаар байранд Хэнтий аймаг дахь “Өндөрхаан” нисэх буудлын баг тамирчид, волейболын төрөлд тэргүүн байранд Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудал, хоёрдугаар байранд Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудал, гуравдугаар байранд Дорнод аймаг дахь “Чойбалсан” нисэх буудлын баг тамирчид, дартсын төрөлд тэргүүн байранд Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудлын тамирчид, хоёрдугаар байранд Хэнтий аймаг дахь “Өндөрхаан” нисэх буудлын тамирчид, гуравдугаар байранд Сүхбаатар аймаг дахь “Баруун-Урт” нисэх буудлын тамирчид шалгарч, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Харин сагсан бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор “Чойбалсан” нисэх буудлын тамирчин М.Бат-Эрдэнэ, эмэгтэй шилдэг тоглогчоор “Гурвансайхан” нисэх буудлын тамирчин Н.Энхдэлгэр, волейболын эрэгтэй шилдэг тоглогчоор “Мандалговь” нисэх буудлын тамирчин Н.Мөнхбат, эмэгтэй шилдэг тоглогчоор мөн “Гурвансайхан” нисэх буудлын тамирчин Н.Энхдэлгэр нар тус тус шалгарч, шилдэг тоглогчийн цом гардан авав.
Багийн нийт дүнгээр гуравдугаар байранд Дорнод аймаг дахь “Чойбалсан” нисэх буудал, хоёрдугаар байранд Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудал шалгарсан бол тэргүүн байранд Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын баг тамирчид шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо.
Шагналыг Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр, тус төвийн Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сэржмаа болон зүүн бүсийн нисэх буудлуудын удирдлагууд тамирчдад гардуулан өглөө.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.