home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-11-08
Үсгийн хэмжээ
CANSO ATM ПОДКАСТЫН ШИНЭ ДУГААР ЦАЦАГДЛАА
CANSO ATM ПОДКАСТЫН ШИНЭ ДУГААР ЦАЦАГДЛАА

Агаарын орон зайн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох сонирхолтой, өгөөжтэй яриа өрнүүлэх уг подкастыг нислэгийн хөдөлгөөний зохицуулалтын (ATM) хүрээнд нисэхийн салбарт учирдаг хүндрэл бэрхшээлүүдийн талаар гүн гүнзгий ойлголт олгох зорилгоор  Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-ын Европ бүсийн зүгээс санаачлан олон нийтэд хүргэж байгаа юм.

Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын (CANSO) дарга Саймон Хокард хэлэхдээ “Нислэгийн хөдөлгөөний зохицуулалтын (ATM) подкаст цацагдаж эхэлсэнд таатай байна. Сонирхолтой яриа, хэлэлцүүлгүүд сонсохыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ.

Подкастын гол зонхилох зочид бол нисэхийн салбарын тэргүүлэгчид, мэргэжилтнүүд бөгөөд эхний дугаараар CANSO-ийн Европ бүсийн Жонни Прин, Швэйцар улсын агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгч Skyguide компанийн Олон улсын харилцааны дарга Тиэри Брэгөүтэй нислэгийн хөдөлгөөний зохицуулалт дэлхийн уур амьсгалын дулааралтай хэрхэн зохицож зэрэгцэн орших тухай сэдвээр яриа өрнүүлжээ. Өнөөдрийн байдлаар подкаст цацагдсанаас хойш нийт 10 дугаар нийтэд хүрсэн байна.

Харин энэ удаагийн шинэ дугаарын зочноор SESAR (Single European Sky ATM Research) Joint Undertaking-ийн дарга Андриас Бошен болон SESAR (Single European Sky ATM Research) Deployment Manager-ийн дэд дарга Мариагразиа Ла Пископиа нар оролцсон бөгөөд Европын нислэгийн урсгалын түвшин өсөхийн хэрээр агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчид хүчин чадлаа нэмж нисэхийн салбарын нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулахын тулд хэрхэн дэд бүтцээ шинэчилж үйл ажиллагаагаа дижиталчлах талаар ярилцжээ.

SESAR (Single European Sky ATM Research) төслийг Европ даяар нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг (ATM) шинэчлэн өөрчлөх, уялдуулах зорилгоор ЕХ-оос санаачилсан төсөл юм. Single European Sky (SES) хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн уг төсөл Европын агаарын орон зайд үр ашиг, хүчин чадал, байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулах зорилготой билээ. SESAR (Single European Sky ATM Research) нь илүү нэгдсэн, хэмнэлттэй, аюулгүй АТМ системийг бий болгохын тулд шинэ технологи, үйл явц, стандартыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Үүнд нислэгийн чиглэлийг оновчтой болгох, саатлыг бууруулах, утааг бууруулах зэрэг асуудлууд орно. 

SESAR (Single European Sky ATM Research) төслийн ололт амжилт болон ирээдүйд хүлээж буй сорилтуудын талаарх подкастыг сонсохыг хүсвэл энд дараарай.

“CANSO Air Traffic Management Podcast”-ийн бүх дугаарыг Spotify, Apple, Amazon зэрэг томоохон платформоос хүртэх боломжтой бөгөөд дараа дараачийн шинэ дугаарыг алгасалгүй сонсохын тулд subscribe хийж дагаарай.

 

   LISTEN ON SPOTIFY 

   LISTEN ON APPLE

   LISTEN ON AMAZON

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ