УДИРДАМЖ
Нэг. Зорилго
Монгол Улсын засгийн газраас зарласан 2023-2025 онд хэрэгжүүлэх "Монголд зочлох жил" аян, Иргэний нисэхийн салбарын “SEAMLESS AVIATION-2030” дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгасан “META GENERATION” бодлогын хүрээнд болон Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан салбарын ажилтнуудын англи хэлний мэдлэг, хэрэгцээг тодорхойлох, багаар ажиллах ур чадварыг сориход энэхүү тэмцээний зорилго оршино.
Хоёр. Зохион байгуулагч
Нисэхийн сургалтын төв болон Хамтын ажиллагааны хэлтэс
Гурав. Зохион байгуулах хугацаа болон газар, хамрах хүрээ
2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Буянт-Ухаа ОУНБ-ын хурлын зааланд зохион байгуулагдана. Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн үндэсний төвийн ажилтнууд оролцоно.
Дөрөв. Шагнал урамшуулал
Тэмцээний шат бүрийн нийлбэр оноогоор 1,2,3 дугаар байруудыг тодруулж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана.
Тав. Тэмцээн явуулах журам
Зургаа. Шүүгчийн бүрэлдэхүүн болон хөтлөгч
Шүүгчийн бүрэлдэхүүн болон хөтлөгч хөндлөнгийн байгууллагаас ирж оролцоно. Шүүгчийн бүрэлдэхүүн нь тэмцээнийг дүрмийн дагуу удирдан тэмцээнд оролцогчдын ур чадварыг шүүж оноо өгнө.
Долоо. Тэмцээний үнэлгээ
Тэмцээний шат болгон зааврын дагуу үнэлгээтэй, эдгээрийн нийлбэр нь эцсийн үнэлгээ болно. Шүүгчид гүйцэтгэл болгоны дараа оноо өгч нийлбэр үнэлгээг дүгнэж танилцуулна.
Найм. Тэмцээний даалгавар
Тэмцээн нийт 6 үе шаттай. Үүнд:
1-р шат - Greetings
Багийн онцлогийг харуулсан мэндчилгээ дэвшүүлнэ. /Баг тус бүр 3 минут/
2-р шат – Captain’s Challenge
Багийн ахлагчид тодорхой сэдвийг дэлгэрүүлж ярина. /Баг тус бүр 3 минут/
3-р шат - Who Am I, Where Am I, What Am I
Би Хэн бэ?, Би Юу вэ?, Би Хаана байна?
Багийн 2 гишүүн асуултад хариулж даалгаврыг гүйцэтгэнэ. /Баг тус бүр 3 минут/
4-р шат – Word Chain
Багийн 2 гишүүн өгөгдсөн үгийг төгсгөлийн үсгээр тохируулах даалгаврыг гүйцэтгэнэ.
/ Баг тус бүр 2-3 минут/
5-р шат – Check Your Grammar
Англи хэлний хэл зүйн дүрмийг шалгах даалгаврыг баг тус бүрээс 2 оролцогч хамтран хийж гүйцэтгэнэ. / Баг тус бүр 3 минут/
6-р шат – Your Face Sound Familiar
Англи хэл дээр өөрсдийн бэлдэж сонгосон дууг дуулахдаа тухайн дуучныг яг дуурайна. / Баг тус бүр 3 минут/
Хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээн.
Spelling bee- Баг тус бүрээс 2 хүн оролцоно. /Нийт 10мин /
Жич: Тэмцээнд оролцох багуудын мэдүүлгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цаг хүртэл oyunbileg.t@mcaa.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Техникийн зөвлөгөөн
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нисэхийн сургалтын төвд 14:00 – 15:00 цагийн хооронд техникийн зөвлөгөөн хийнэ.
Холбогдох утас: 99079476, 99057345, 88096296