home
facebook
youtube
linkedin
mail
phone
imcaa
Ангилал
Хэзээ
2024-11-13
Үсгийн хэмжээ
"ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГA (CANSO)-ЫН ЛАТИН АМЕРИК, КАРИБЫН ТЭНГИСИЙН БҮС НУТГИЙН БАГА ХУРАЛ 2024” БОЛНО
"ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГA (CANSO)-ЫН ЛАТИН АМЕРИК, КАРИБЫН ТЭНГИСИЙН БҮС НУТГИЙН БАГА ХУРАЛ 2024” БОЛНО

“Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-ын Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн бага хурал 2024”-ийг 12 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улсын Порт-оф-Спейн хотноо тус улсын иргэний нисэхийн удирдах газар зохион байгуулна.

2024 оны 7-р сарын байдлаар агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчид (ANSPs) дэлхий даяар 39 сая нислэгийг аюулгүй удирдсан нь 2023 оны мөн үеэс 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

2023 оны мөн үетэй харьцуулахад нислэгийн цаг 17.7 хувиар өссөнийг иргэний нисэхийн агаарын навигацийн байгууллагын нислэгийн хөдөлгөөн зохицуулалтын (CANSO АТМ) 2024 оны эхний улирлын тайланд тэмдэглэсэн байна. Жил бүр хийгддэг судалгаагаар нисэхийн салбар хурдацтай хөгжиж байгааг онцолж, агаарын орон зайд эзлэх агаарын тээврүүдийн тоо өсөж, өссөн үзүүлэлтээ хадгалах төлөвтэй байгааг харуулжээ. Түүнчлэн агаарын тээврээр зорчих эрэлт ирэх 20 жилд дунджаар 4.3 хувиар өсөх ба Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад жил бүр 3.8 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.

Агаарын орон зайд нислэгийн хөдөлгөөн ихсэж шинэ оролцогчид нэмэгдэх тусам  манлайлах ур чадвар, үйл ажиллагааны загварт гол анхаарлаа хандуулж сайжруулах маш том боломж бий болж байна. Ингэснээр шинэ санаа, санаачилгыг хэрэгжүүлэх, дэвшилтэт технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх, дижиталчлалтай мөр зэрэгцэн оршиж чадах агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчдийн (ANSP) шинэ ажиллах хүчнийг чадваржуулан сургах зэрэг давуу тал арвин билээ.

Тус бага хурал Латин Америк, Карибын тэнгисийн бүсийн агаарын орон зайн ирээдүйн төлөвийн талаарх Гүйцэтгэх захирлуудын хэлэлцүүлгээр эхлэх бөгөөд агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэгчдийн (ANSP) нислэгийн хөдөлгөөний өсөлтийг тогтвортой, уур амьсгалд ээлтэйгээр зохицуулан удирдахын тулд хэрэгжүүлж буй арга техник, тэдний ирээдүйн стратегийг судлан дүгнэнэ. Мөн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх мэдээлэл солилцооны өсөлт, агаарын навигацийн мэргэжилтнүүдийг ажилд авах шинэлэг арга барил, аюулгүй ажиллагааны стандартыг сайжруулах төлөвлөгөөг онцлох юм.

“Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага (CANSO)-ын Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн бага хурал 2024”-ын ивээн тэтгэгчээр AIREON, Aeronav, Collins Aerospace, INDRA нар оролцоно.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар
Мэдээ