Нисэхийн сургалтын төвөөс ээлжит “Мэдээллийн цаг” арга хэмжээг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа. Энэ удаад "Ажлын байран дахь хараа хамгаалал, хараа зүйн зөвлөгөө" сэдвийн хүрээнд "Ихэр Талст" эмнэлгийн нүдний эмч Ц.Хаш-Эрдэнэ, Ц.Хашчулуун нар мэдээлэл өглөө.
Мэргэжлийн эмчид нүдээ хэзээ үзүүлэх вэ? Хэрэв таны нүд эрүүл бол жилд 1 удаа, нүдний ямар нэг төрлийн өвчтэй эсвэл чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчтэй бол 6 сар тутам, харин нүдэнд ямар нэг таагүй мэдрэмж төрөх, эсвэл нүдний гэмтэл авсан тохиолдолд тухай бүр яаралтай нүдний эмчид хандахыг зөвлөж байна.
Мөн ажлын байран дээрээ хамгаалалтын шил тогтмол зүүж хэвшсэнээр ажлын байран дахь нүдний гэмтлийн 9/10 нь урьдчилан сэргийлэгдэх боломжтой гэдгийг хэллээ.
Танхимын мэдээллийн дараа ажилтнуудад нүдний даралт үзэх, хараа шалгах зэрэг эмчийн үзлэг хийн, хараа зүйн зөвлөгөө өгч, нүдний шил хийх зэрэг үйлчилгээ үзүүллээ.
Жил бүрийн 10 дугаар сард “Хараа хамгаалах дэлхийн өдөр” тохиодог. Өнгөрсөн жил “Ажлын байранд нүдээ хайрлая” уриан дор явагдсан бол энэ жил “Хүүхдүүд ээ, Нүдээ хайрлая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байна.