Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албанаас жил бүр уламжлал болгон нийт ажилтнуудын дунд зохион байгуулдаг "Шилжин явах цом"-ын төлөөх спортын 5 төрөлт тэмцээнийг 2024 оны 12 сарын 07, 08-ны өдрүүдэд Нисэхийн спорт цогцолборт албаны Үйлдвэрчний хороотой хамтран амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис, шатар зэрэг спортын төрлүүдээр эрэгтэй 18 баг, эмэгтэй 10 багийн нийт 200 гаруй албан хаагч өрсөлдөж, тэргүүн байранд Үзлэг шалгалтын хэсгийн 2 дугаар ээлж тодорч, шилжин явах цомын эздээр шалгарсан байна.