Иргэний нисэхийн үндэсний төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн мэдээллийн технологийн хэлтсийн инженер Д.Лхагва-Очир ажилтнуудад мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар анхан шатны мэдлэг олгох сургалт орлоо. Тус сургалтаар ажилтнууд өөрсдийн болоод байгууллагын мэдээллийг алдахгүй байхад хэрхэн анхаарах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар танилцуулав. Мөн мэдээллийн аюулгүй байдлын гурван үндсэн зарчим болох нууцлагдсан байдал, бүрэн бүтэн байдал болон хүртээмжтэй байдал гэж юу болох талаар тайлбарлан, мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажилтны үүргийг танилцуулж, хэрхэн интернэтийн аюулгүй байдлыг хангах, найдвартай эх сурвалжаас цахим шуудан хүлээн авах, хэрхэн өндөр нууцлал бүхий нууц үг үүсгэх талаар мэдээлэл өгсөн юм. Сургалтад танхимаар хамрагдсан ажилтнууд болон цахимаар хамрагдсан орон нутгийн нисэх буудлын ажилтнуудад цахим халдлага гэж юу болох, ямар хор уршиг дагуулдаг болон хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой талаар дэлгэрэнгүй танилцууллаа.