ИНҮТ-ийн "Жаргалант" сэргээн засах амралтын газрын хамт олон ханиад, томуу ихтэй байгаа энэ үед ажилтнуудын дархлааг дэмжих зорилгоор халуун аарцаар үйлчиллээ.
2025 оны 1 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулсан халуун аарцаар үйлчлэх үйл ажиллагаанд ИНЕГ, ИНҮТ-ийн нийт 600 гаруй ажилтан хамрагдсан байна.