Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Дорнод аймаг дахь Чойбалсан нисэх буудлын хамгаалалтын ажилтан, талбайн зохицуулагч Мөнхбатын Хоролжав нь Чойбалсан-Баруун-Урт-Чингис-Улаанбаатар Буянт-Ухаа гэсэн маршрутаар 813 км хэт холын зайд 27 өдөр гүйхээр 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гараанаасаа гарлаа.